Аймгийн Засаг дарга А.Ишдорж бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийж, коронвирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, өнөөдрийн нөхцөл байдал, зарим судалгаа, үнэлгээний дүн, бусад аймгуудаас гаргасан шийдвэрийн харьцуулалтыг танилцууллаа.
Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл өгөв.
Уулзалтанд төв захын худалдааны төвүүдийн захирлууд оролцсон бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.