Өнөөдөр /2020.12.03/ аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хүнсний худалдааны газруудын ажиллах цагийн хуваарийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 09:00-19:00 цаг, бусад худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудыг 10:00-17:00 цаг хүртэл ажиллуулах
2. Аймгийн төв бараан зах болон худалдаа, үйлчилгээний төвүүдэд бараа, бүтээгдэхүүнийг ил задгай, гадна талбайд худалдан борлуулах, улсын чанартай авто замын дагуух үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд (зоогийн газар, ресторан, цайны газар)-ын үйл ажиллагааг 12 дугаар сарын 4-нөөс 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл түр хориглох
3. Худалдаа, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, үйлчлүүлж байгаа иргэдийн биеийн халууныг хэмжиж, амны хаалт зүүсэн эсэхэд хяналт тавин нэг удаагийн бээлий, гар ариутгагчаар хангаж үйлчилгээ үзүүлэх болон байгууллагын орчны хяналтын камерын байнгын ажиллагааг хэвшүүлж, камерын бичлэгийг 30 хоног хүртэл хадгалж архивлахыг үүрэг болгох
4. Сүм хийдүүд үйл ажиллагаа явуулахдаа иргэд, олон нийтээс цахимаар болон үүрэн телефоны утсаар захиалга, үйлчилгээний хүсэлтийг авч олон нийтийг цуглуулахгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, дотоод үйл ажиллагаагаа (ном хурах) зохицуулж ажиллахыг чиглэл болгох
5. Олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ, цахим тоглоомын газар, интернет кафе, бүх төрлийн сургалтын үйл ажиллагаа, хурал, жагсаал цуглааныг дээрх хугацаанд зохион байгуулахыг түр хориглох
6. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг түр хориглох
7.Дээрх худалдаа, үйлчилгээний, төвүүдийн гадна, дотор талын ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газар (С.Дуламсүрэн), Зооноз өвчин судлалын төв (Б.Сүхбаатар), сумын Засаг дарга нарт
8. Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, олон нийтийн эргүүл, явуулын түр цэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, хяналт тавин ажиллахыг сумдын Онцгой комисст
9. Халдвартай бүсээс ирсэн иргэдийг гэрийн хязгаарлалтад 14 хоног байх хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, хяналт тавьж, хамтран ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар (дэд хурандаа Д.Одонбаяр), аймгийн Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа О.Ганбат), аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газар (С.Дуламсүрэн), Эрүүл мэндийн газар (Д.Шиваанүрдэв), сум, багийн Засаг дарга нар, СӨХ-ийн дарга, гудамж, хэсгийн ахлагч, Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн гишүүдэд тус тус үүрэг болголоо.