СУМДЫН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Өрхийн орлого буурч, хүнсний хомсдолд орсон 3600 өрх айлд хүнсний дэмжлэг үзүүлэх, холын аймаг, сумдад оторлож яваа малчин өрхүүдэд нүүрс хүргэж өгөх, өөрийн аймагтаа өвөлжиж байгаа малчдад өвс тэжээл хямдралтай үнээр олгох шийдвэр хэрэгжиж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Ишдорж, ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир нар сумдын удирдлагуудтай уулзалт хийлээ. Аймгийн Онцгой комиссийн дээрх шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэх, нутгаасаа хол газар яваа малчидтайгаа утсаар холбогдож, сэтгэл санааны дэм үзүүлэх, мал тооллого болон бусад судалгаа мэдээллийг үнэн бодитой гаргах, зорилтот жилийн хүрээнд 100-аас доошгүй га талбайг хашаалж, ногоон тэжээл тарихад бэлтгэх зэрэг олон үүрэг даалгаврыг сумдын дарга нарт өгсөн юм.
2020-12-16 11:12:41