Гадны аймагт оторлоогүй үлдсэн малчин өрх тус бүрт 5 боодол өвсийг хямдралтай үнээр буюу нэг боодлыг 10 мянган төгрөгөөр тооцон өгөх ажил өрнөж байна. Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөг, Тарагт, Бүрд, Есөнзүйл, Уянга сумд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж хямдралтай өвч, тэжээлийг малчдад нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна. Бусад сумд энэ долоо хоногтоо багтааж өвс, ногоон тэжээл нийлүүлэх ажлыг зохион байгуулна. Аймгийн хэмжээнд нийт 14431 малчин өрхөд 72155 боодол өвсийг хямдруулан өгөхөд үнийн зөрүү 188 сая төгрөг болж байгаа юм. Уг зөрүү мөнгийг өвс нийлүүлж байгаа аж ахуй нэгжид аймгаас олгож байна.