Аймгийн онцгой комисс 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
1.Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг хэвийн ажиллуулж, хүнсний худалдааны газруудын ажиллах цагийн хуваарийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 09:00-20:00 цаг, төв бараан захын худалдааг 10:00-18:00, бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудыг 10:00-20:00 цаг хүртэл тус тус ажиллуулах
2.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хүнсний худалдаа, үйлчилгээний цэгүүдэд 180 градусаас дооших согтууруулах ундааг худалдаалах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрөх
3.Улсын чанартай авто замын дагуух үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газруудыг хэвийн горимд шилжүүлж, дээрх цагийн хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг зөвшөөрөх
4.Худалдаа, үйлчилгээний, төвүүдийн гадна, дотор талын ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газар (С.Дуламсүрэн), Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа О.Ганбат), Зооноз өвчин судлалын төв (Б.Сүхбаатар), сумын Засаг дарга нарт
5.Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих хөдөлгөөнийг нээж, сум хооронд, сум доторх нийтийн тээвэр эрхлэгчдэд чиглэл хүргүүлж, халдвар хамгаалал, ариутгалыг тухай бүр хийлгэж, аюулгүй байдлыг мөрдөж ажиллах, үйл ажиллагааг бүртгэлжүүлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Авто тээврийн төв (Б.Балданням), сумын Засаг дарга нарт
6.Хужирт суманд үйл ажиллагаа явуулж буй рашаан сувилалуудыг ажиллуулах, үйлчлүүлж байгаа иргэдийг бүртгэлжлүүлж зөвхөн аймгийн харьялалтай иргэдэд үйлчлэх нөхцөл шаардлагын хүрээнд хамтран ажиллах, хяналт тавих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар (Д.Шивааннүрдэв), Хужирт сумын Засаг дарга (Т.Баярмөнх) нарт үүрэг болгов.
7.Олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ, бүх төрлийн сургалтын үйл ажиллагаа, жагсаал цуглаан, цахим тоглоомын газар, интернет кафе, урлаг, спортын заал, усан бассейн, фитнес клуб, диско баар, караокены үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр хориглолоо.