Аймгийн удирдлагуудаар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг томилогдож, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн 16 суманд оторлож буй 789 малчин өрхөд нүүрс, эм тарианы тусламж үзүүлэн, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, малчдынхаа санал хүсэлтийг сонсож, оторчдыг хүлээн авсан сумдын удирдлагуудтай биечлэн уулзах ажлыг 2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд өрнүүллээ.
1. Аймгийн Засаг дарга А.Ишдорж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир нараа ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай сумдад
2. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Гурванбулаг, Хишиг-Өндөр, Орхон, Могод сумдад
3. Аймгийн Цэргийн штабыбн дарга, Хурандаа М.Дэлгэрсайхнаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэсант, Баянхангай, Баянцогт сумдад
4. Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар, Цээл, Жаргалант, Угтаал, Сэлэнгэ аймгийн Орхогтуул сумдад тус тус ажиллалаа.
Бусад аймагт отроор яваа малчдаа эргэж тойрох ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.