Арвайхээр хотын иргэд нэг үеэ бодвол хөл залгуулах нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлж хэвшээд байна. Өглөө, өдөр, орой хаа сайгүй дуу хангинуулсан микро /истана/ явж байвал нийтийн тээвэр байна гэж бодоорой. Битгий гайхаарай. Нийт 9 хороодын дунд үнндсэн 4 чиглэлд "Өвөр Баян Бүрд" ХХК тогтмол цагийн хуваарийн дагуу үйлчилж байна. Нийтийн тээврийн үнэ 300 төгрөг бөгөөд байнга сугалаа хонжвор ажиллуулан үйлчлүүлэгчиддээ өөртөө татах олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Гэвч таксины үйлчилгээ бүрхэг хэвээр байна. Дураар мөнгө авах, дуудлага дуудсан тохиолдолд 2000 төгрөгөөс дээш үнээр үйлчлэх иргэдийг чирэгдүүлсэн хэвээр байгаад анхаарах, таксины жолооч нарын мэргэжлийн ур чадвар, харилцааны соёлыг сайжжруулахгүй бол хаа сайгүй санал, гомдол ихээр гарч байна.