Малчин өрх бүрт олгох 300 мянган төгрөгийн өртөг бүхий хүчит тэжээлийн эхний цуваа Өвөрхангай аймагт ирлээ.
Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 4,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4 сая гаруй тонн хүчит тэжээлийг Өвөрхангай аймгийн 14600 малчин өрхөд хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Уг ажил Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эрсдэлийг зохицуулах төсөл”-ийн хүрээнд Улсын онцгой комисс, Шадар сайдын баталсан журмын дагуу хэрэгжиж юм.