Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улсын аварга, хошой аварга малчин өрх, улсын аварга саальчин, аварга тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сумдаас ирүүлсэн материалтай танилцаж, “Улсын аварга малчин”-д 10, “Улсын хошой аварга малчин”-д нэг, “Улсын аварга саальчин”-д нэг, “Улсын аварга тариаланч”-д хоёр хүнийг тус тус тодорхойлохоор шийдэрлэв. Нэр дэвшигчдийн материалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэх бөгөөд Засгийн газрын хуралдаанаар тодруулан батална.
Мал сүргээ чанаржуулан ашиг шимийг нэмэгдүүлсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн, татвар даатгалаа төлсөн, худаг ус гаргасан, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн гээд олон үзүүлэлтээр аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулдаг.