ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН САЛБАРЫНХАН “ХӨГЖЛИЙН ЗУРАГЛАЛ-1” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙН
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс “Хөгжлийн зураглал-1” хэлэлцүүлгийг өнөөдөр/2021.01.13/ Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч С.Ундрах, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын дэргэдэх нийгмийн салбарын агентлагуудын удирдлагууд ходбогдох мэргэжилтнүүд оролцож байна.
Энэхүү хэлэлцүүлэг нь аймгийн нийгмийн салбарын хөгжлийн үзүүлтүүдэд харьцуулалт анализ хийх, салбарын үйл ажиллагааны төлөвлөлтийн онцлог ялгаа, цаашид шийдвэрлэх тулгамдсан асуудлыг тодруулах, салбар дундын уялдааг сайжруулах замаар нийгмийн салбарын бодлого, зохион байгуулалт, хэрэгжилтийн үр нөлөөнд ахиц дэвшил гаргах зорилготой юм.
2021-01-13 00:00:00