• Албан ёсны цахим хуудас
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙН БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

1. Уралдааны зорилго

     Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд өрх, иргэн, аж ахуйн нэгжид өгөх бэлэг дурсгалын загварыг шалгаруулах зорилгоор тус уралдааныг зарлаж байна.

2. Ерөнхий  шаардлага

     Өвөрхангай аймгийн түүх, соёл, уламжлал, онцлог, орчин үеийн шийдэл, агуулга бүхий өнгө хийц, олон төрлийн материал, сав баглаа боодол бүхий бэлэг дурсгалын багц байх бөгөөд дахин давтагдашгүй, бусдын санааг хуулбарлаагүй байна.

3. Уралдаанд ирүүлэх бүтээгдэхүүний загварт тавигдах шаардлага

  1. Өвөрхангай аймгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан шинэлэг, орчин үеийн шийдэл бүхий өвөрмөц бүтээгдэхүүн байх бөгөөд бүх төрлийн материал ашигласан, бүтээлч байдлаар хандсан, ур хийц шингэсэн, сав, баглаа боодол бүхий бэлэг дурсгалын бүтээгдэхүүний загвар байна.
  2. Бүтээгдэхүүний загварыг график дизайны мэргэжлийн програм дээр хийх буюу загвар хэлбэрээр ирүүлэх бөгөөд цаашид захиалагч тал бүрэн эзэмшиж ашиглана.
  3. Бүх төрлийн бүтээгдэхүүн /зэс, бүрмэл, арьс шир, цутгамал, модон сийлбэр, даавуу, хэвлэмэл болон жаазалсан, шилэн гэх мэт/ нь орон нутгийн түүхий эдийг ашигласан, ажиллах хүчний хөдөлмөр шингэсэн тохиолдолд давуу тал гэж үзнэ.
  4. Уралдаанд зөвхөн өөрийн зохиосон загвар бүхий бүтээгдэхүүнүүдээр оролцоно.
  5. Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвар ирүүлж болох бөгөөд бүтээгдэхүүн загвар тус бүрийн агуулга, онцлогыг тайлбарласан байна.
  6. Өвөрхангай аймагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний загвараар оролцох тохиолдолд орон нутгийн онцлогыг харуулсан өнгө үзэмж, сав баглаа, шошго, лого зэргийг ашигласан байна.
  7. Уралдаанд оролцож буй бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэх, үнийн санал, цаашид засч сайжруулах боломж зэргийг дурьдаж болно.
  8. Уралдаанд бүтээгдэхүүний загварыг Аdobe illustrator, Adobe Photoshop, Coreldraw зэрэг программ дээр бэлтгэсэн зураган файлыг /өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш)/ ирүүлнэ.
  9. Оролцогчид овог нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл, ажлын болон оршин суугаа газрын хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

4. Хүлээн авах хугацаа

          2021 оны 01 дүгээр  сарын 12-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд

5. Шалгаруулалт 

       Ирүүлсэн бүтээгдэхүүнүүдийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шалгаруулж, шалгарсан бүтээлийг оролцогчдод утсаар болон имэйл хаягаар зарлана.

6. Оролцогчдын загварыг хүлээн авах

        Бүтээгдэхүүний зураган файл, тайлбар, дагалдах материалын хамт PDF өргөтгөлөөр буулгаж файлаар uvurkhangai2010@gmail.com цахим хаягаар ирүүлэх буюу загварыг аймгийн Засаг даргын Тамгын газрын 315 тоот өрөөнд ирүүлнэ.

7. Шагналын сан:

1 дүгээр байр, дурсамж, 1.0 сая төгрөг

2 дугаар байр, дурсамж, 800.000 төгрөг

3 дугаар байр, дурсамж, 500.000 төгрөг

8. Уралдааны талаар лавлах утас: 70323990


 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

2021-01-19 10:14:21