• Албан ёсны цахим хуудас
МАЛЧИН ӨРХ БҮРТ ОЛГОЖ БУЙ 300 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ХҮЧИТ ТЭЖЭЭЛ АЧСАН ЦУВАА ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ИРЛЭЭ
Улсын хэмжээнд өвөлжилт хүнд байгаа 5 аймгийн малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгийн өвс, тэжээлийн тусламж олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Дээрх 6 аймагт манай аймаг багтаж байгаа юм. Өнөөдөр/2021.01.23/ Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Тогтохсүрэн, Г.Ганболд С.Чинзориг нар тусламжийн өвс тэжээлийг орон нутгийн удирдлагуудад хүлээлгэж өглөө. Өвөрхангай аймгийн 19 сумын 16500 гаруй малчин өрх тус бүрт 6 шуудай буюу 250 кг хүчит тэжээл олгогдож байна. УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудаас бүрдсэн Ажлын хэсгүүд энэ сарын 24-ний өдөр Богд, Гучин-Ус, Сант, Өлзийт, Баянгол, Төгрөг сумдад ажиллана. Манай аймагт нийт 4099 тн хүчит тэжээл олгогдохоос өнөөдрийн байдлаар 931 тн тэжээл тээвэрлэгдэж ирээд байна. Хүчит тэжээлийн үйлдвэрлэлтийн явцаас шалтгаалан энэ оны 3 дугаар сарын 1-ний дотор малчдын гар дээр хүргэгдэж дуусах юм.
2021-01-23 00:00:00