PCR шинжилгээ өгсөн 210 иргэн нийтийн автобусаар ирээд байна.
Улаанбаатар хотоос 1400 иргэн Өвөрхангай аймагт ирэхээр бүртгүүлсэн бөгөөд Covid-19 вирусын PCR шинжилгээ өгсөн 210 иргэн нийтийн автобусаар ирээд байна. Халдварын голомттой бүсээс ирж байгаа иргэдэд мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг үед зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлэх журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, зохион байгуулж ажиллаж байна. Иймд халдвартай бүсээс ирсэн иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг мөрдөж, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гэрийн ажиглалтанд 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна. Хэрвээ иргэн та Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхийг анхаарна уу. Хариуцлагатай иргэн халдвараас хайртай бүхнээ хамгаална.
2021-01-25 12:25:35