Хүүхдүүдээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна
Амралтын өдрүүдэд иргэд гол дээр очиж агаар, салхинд гарах тохиолдол их байна. Ингэхдээ хүүхдүүдээ дугуйн дээр суулгаж машинаараа чирж тоглох эрсдэлтэй үйлдэл гаргасаар байна. Энэхүү үйлдлийг таслан зогсоох, аюултай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалтыг зохион байгуулж, санамж, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Мөн химийн бодис агуулсан машины дугуйг мөсөн дээр орхихгүй байх, орчноо бохирдуулахгүй байхыг анхааруулгыг хүргэж байна. Хаана ч явсан бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, хүүхдүүд хальтарч унах, бэртэх, машинд мөргүүлэх зэрэг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалж явахыг анхааруулъя!
2021-01-25 12:33:10