• Албан ёсны цахим хуудас
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өглөөний 08:00 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт ерөнхий шалгалт өгөхөөр нийт 335 иргэн бүртгүүлсэн.
Баталгаажилтын хуудсан дээр хуваарилагдсан цагийн хуваарийн дагуу иргэд шалгалтаа өгч эхлэв.
Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхөөс гадна зөрчил гарахаас сэргийлж оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байна. Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж байна.
Сорилын агуулга нь ерөнхий мэдлэгийн буюу хууль эрхзүй, нийгэм, эдийн засаг, соёлын мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх чадварын тестээс бүрдэж байгаа юм.
Шалгалт 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Политехникийн коллежийн 231, 306 тоот танхимд 7 ээлжээр хуваарийн дагуу зохион байгуулагдана.

 

2021-03-12 11:26:15