• Албан ёсны цахим хуудас
28 ИРГЭНЭЭС 28 САНАЛ, ГОМДОЛ ИРЛЭЭ

    Өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд  нийт 28 иргэнээс 28 өргөдөл, гомдол ирсэн байна. Холбогдсон иргэдийн 16 нь гомдол, 1 нь санал, 2 нь хүсэлт тавьж, 9 хүн мэдээлэл, лавлагаа авчээ. Гомдлын 5 нь Арвайхээр сумын ЗДТГ-тай, бусад нь Боловсрол соёлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онги ус суваг ТӨҮГ, Улсын бүртгэлийн хэлтэс, өрхийн эмнэлэгтэй холбоотой байсан бөгөөд 25 иргэний санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн байна.
   Тодруулвал баяр ёслолын үеэр ил талбайд худалдаалдаг хүнсний бүтээгдэхүүнийг шороо тоос, хогтой орчинд заруулахгүй байхыг анхаарах, цэвэр усны шугам тавьсан газрыг буцааж булахдаа хурц ирмэгтэй том чулуунуудыг ил гаргаснаас болж машины дугуй хагалаад байна, эзэнгүй айлын гаднаа байгаа нохойг буудаад ачаад явчихлаа зэрэг санал, гомдол тавьж, иргэний бүртгэл мэдээлэл, даатгалтай холбоотой асуулт асуусан байна.

2013-06-11 21:16:48