• Албан ёсны цахим хуудас
ХӨСҮТ-рүү хүргүүлсэн PCR шинжилгээний хариу 48 цагийн дотор гарна

Ковид19-ийн халдвар батлагдсан иргэний ойрын болон дам хавьтлын 162 иргэнийг олж, тогтоогоод байна. Эдгээр иргэдийн 18 нь батлагдсан тохиолдлын нэгдүгээр дүгээр хавьтал болохыг тогтоож өндөр эрсдэлтэй 13 иргэнийг тусгаарлах байранд, таван иргэнийг гэрийн тусгаарлалтанд ажиглаж байна. Өнөөдрийн байдлаар 79 иргэнээс PCR шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ-рүү хүргүүлээд байна. Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарна. Тусгаарлалтанд байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна. Мөн батлагдсан тохиолдол түүний ойрын хавьтал болсон иргэний явсан маршрут зураглалыг гаргаж, тухайн иргэдийн үйлчлүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын 11305м2 талбайд эцсийн ариутгал халдваргүйтгэлийг хийж байна.

Мэргэжлийн байгууллагуудаас тандалт, судалгааны ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

ХӨСҮТ-рүү илгээсэн PCR шинжилгээний хариу гартал Иргэд Та бүхэн гэр гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ барьж тайван байхыг зөвлөж байна.

 

 

 

2021-03-13 19:46:25