• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА
Ковид - 19 цар тахлын батлагдсан тохиолдын ойрын хавьтлын 79 иргэний PCR шинжилгээний эхний хариу сөрөг гарсантай холбогдуулан 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон доорхи үйл ажиллагаануудыг ӨНӨӨДРӨӨС эхлүүлэн хэвийн горимд шилжүүллээ. Үүнд;- Аймгийн төвөөс сумд руу орох, гарах хөдөлгөөнийг өнөөдрийн 15.00 цагаас эхлүүлэн нээж, Арвайхээрийг тойрсон 14 постыг буулгахаар боллоо.- Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын танхимын давтлага, төв барааны зах, худалдааны төвүүд, такси үйлчилгээ, спорт заал, фитнесс, усан бассейн, үсчин, гоо сайхан, гандан хийд, хоолны газар, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг мөн өнөөдрийн 15.00 цагаас нээхийг зөвшөөрөв.- Маргаашнаас буюу 2021 оны 3 дугаар сарын 15-наас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд хэвийн явуулахаар тогтов.- Хужирт суманд үйл ажиллагаа явуулж буй рашаан сувиллуудад өөрийн аймгаас болон халдвар бүртгэгдээгүй аймгуудаас иргэдийг хүлээж авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг зөвшөөрч, халдварын тохиолдол илэрсэн хот, аймгуудаас сувилуулагч хүлээн авахыг хориглов. - УОК нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хязгаарласантай холбогдуулж Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотруу орох, гарах хөдөлгөөнийг 3 дугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэл хязгаарлав. Эрүүл мэнд, буяны ажил, хүнс, шатахуун, түлээ нүүрс, малын тэжээлийн тээвэр зэрэг шалтгаанаар иргэд аймгийн болон сумдын Шуурхай штабын тусгай зөвшөөрлийн дагуу хот хоорондын хөдөлгөөнд оролцож болно.

 

2021-03-14 00:00:00