• Албан ёсны цахим хуудас
Орон нутгийн өмчит "Баянтээг түлш" ХХК-ийг байгууллаа

Баянтээг” нүүрсний уурхайг түшиглэн байгуулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтворжуулахын тулд хариуцан ажиллах аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулаад байна. 

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулж буй орон нутгийн өмчит  “Баянтээг түлш” ХХК  нь сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, борлуулах, шахмал түлшний барьцалдуулагч цавуу үйлдвэрлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулах юм.

 

Арвайхээр хот 2020 оны жилийн эцсийн байдлаар байнгын 34103 оршин суугч, 9545 өрхтэй. Нийт өрх айлын 1665 буюу 18.1 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бол 7570 буюу 81.9 хувь нь гэр хороололд аж төрдөг. Судалгаанаас харахад агаарын бохирдлын 60 хувь нь гэр хорооллоос, 30 хувь нь халаалтын зуухнууд, 10 хувь нь бусад эх үүсвэрээс ялгарч байна. Иймд айл өрхүүдэд шахмал түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг тодорхой түвшинд бууруулна хэмээн үзэж байна.

2021-03-17 14:41:51