• Албан ёсны цахим хуудас
Зорилтот жилийн ажилд 400 сая төгрөг төсөвлөлөө

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд 67 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Аймгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйг бодлогоор дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малаа эрүүлжүүлэх, атаршсан талбайг сэргээж, малын тэжээл тарих, төмс, хүнсний ногоогоор аймгийнхаа хэрэгцээг хангах гээд олон томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа юм.

Зорилтот жилийн нийт төсөв 400 сая төгрөг бөгөөд одоогоор удирдлага, зохион байгуулалтын хүрээнд бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тухайлбал, аймгийн хэмжээнд 2500 га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдвэрлэсний дагуу сумдууд дахь атаршсан талбайн тооллого явуулах, хөрсний дээжийг авч, шинжилгээ хийх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, усны байгууламжийн компанитай хамтарч судалгаа хийн, услалтын системийн зураг төсвийг гаргах ажлыг гүйцэтгэж байгаа ба малчдыг аравтын зохион байгуулалтад оруулах, уралдаан зарлахтай холбоотой удирдамж, журмуудыг боловсруулж байна. 

 

2021-03-17 14:49:13