Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв
Аймгийн Засаг дарга А.Ишдорж Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөгч Чоу Мэй Миаотай уулзаж санал солилцлоо.
Тус байгууллага нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг эрүүл саруул өсч бойжих, бие дааж сурахад нь дэмжлэг үзүүлж, тэдэнд зориулсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд Өвөрхангай аймагтай 2018 оноос хамтран ажиллаж, 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Тухайлбал, 19 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг зөөлөн эдлэл, тоглоом, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, дээврийн шинэчлэл хийх, дулааны шугам сүлжээнд холбоход томоохон дэмжлэгийг үзүүлсэн байна.
Мөн 2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж байгаа, зорилтот бүлгийн сурагчдад хичээлийн багц хэрэглэлээр тусалж, Арвайхээр, Хужирт сумын ЗДТГ-аар дамжуулан зорилтот өрхүүдэд 5 ханатай гэр олгож байжээ.
Уулзалтын үеэр хамтын ажиллагааныхаа үр дүнг үнэлж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.
2021-03-17 14:51:02