Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас аймаг, нийслэлийн Цэргийн штабуудтай хамтран оюутан, сурагчдын дунд гар зургийн уралдааныг зарласан. “Монгол Улсын Зэвсэгт хүчин – 100” сэдэвт тус уралдаанд Өвөрхангай аймгийн сурагчид амжилттай оролцлоо.
Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 4в ангийн сурагч С.Мөнхсаруул, Хайрхандулаан сумын харьяат, оюутан Д.Чойням нар тусгай байрт шалгаран “Монгол цэргийн музей”-д бүтээл нь тавигдахаар болжээ.
Аймгийн Цэргийн штаб, Боловсрол, соёл урлагийн газар хамтран тус уралдаанд амжилттай оролцсон Мэргэд сургуулийн 4а ангийн сурагч Б.Үжин, 10в ангийн сурагч С.Хишигтогтох, 12б ангийн сурагч Э.Насанжаргал, Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 6б ангийн сурагч Г.Сайнбуян, Хархорин сумын 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч И.Мөнх-Очир нарын бүтээлийг шилдгээр шалгаруулан шагнав. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Цэргийн штабын дарга, хурандаа М.Дэлгэрсайхан, БСУГ-ын хэлтсийн дарга Н.Чимэддорж-Ойдов нар гардууллаа.
Энэ уралдаан нь эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, багачуудад Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж, танин мэдэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, тэдний авьяас, чадварыг нээж хөгжүүлэх, шилдэг бүтээлийг алдаршуулан олон нийтэд сурталчлах зорилготой ажээ. Уралдааны энэ удаагийн онцлог нь өмнөх жилийн уралдаанаас шагналын санг өндөрсгөн, хамрах хүрээг нь нэмэгдүүлж, мэргэжлийн сургууль буюу дүрслэх, урлагийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, сурагчид оролцох боломжийг нээж өгчээ.