• Албан ёсны цахим хуудас
СПОРТЫН 11 ТӨРЛӨӨР 380 ТАМИРЧИН ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

     Өнгөрсөн сард Өвөрхангай аймгийн Биеийн тамир спортын газраас сагсан бөмбөг,  волейбол, зуун буудалт даам, ширээний теннис, шагайн харваан насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн, хөл бөмбөг, хөнгөн атлетикийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, нийт 110 багийн 1000 гаруй тамирчид оролцжээ.
     Улсын болон олон улсын чанартай 6 тэмцээнд 74 тамирчин оролцож,  20 багц медаль авсан байна. Их Монгол хэмээх Шаравжамц аваргын нэрэмжит үндэсний бөхийн сумын заан болон залуу бөхчүүдийн аймгийн аварга шалгаруулах барилдааныг  Бүрд суманд, аймгийн заан З.Батхүүгийн нэрэмжит үндэсний бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах барилдааныг Хархорин суманд зохион байгуулж, нийт 78 оролцлоо. Шатар, самбо, жудо, чөлөөт, үндэсний бөх, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн спортын 11 төрлөөр секц дугуйлан хичээллэж 380, тамирчид хамрагдаж байна.

2013-06-11 22:34:41