Өчигдөр 363 хүнээс авсан PCR шинжилгээний хариу гарчээ. Хужирт сумын явуулын лабораторид 282, БОЭТ-ийн лабораторид 81 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад дөрвөн тохиолдол батлагдаад байна.
Тус батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь Хужирт сумын голомтоос гарсан бол нэг тохиолдол Арвайхээр суманд шинээр бүртгэгджээ. Одоогоор Арвайхээр суманд батлагдсан тохиолдлыг эх үүсвэрийг тогтоохоор тандалт судалгааны ажил явагдаж байна.
Өвөрхангай аймагт коронавирусний батлагдсан 32 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүний бие хөнгөн, хоёр хүний бие хүндэвтэр байна.