“Ковид 19” цар тахлын тархалттай холбогдуулан аймгийн Онцгой комисс энэ сарын 27-ны 19.00 цагт цахимаар хуралдаж, аймгийн Засаг даргын А/147 дугаар захирамжаар дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар;
1. "Ковид-19" цар тахлын батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбогдуулан хариу арга хэмжээг авч, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Бүрд сумын төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын Улаан түвшинд, бусад сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын Улбар шар түвшинд шилжүүллээ.
2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын Улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Бүрд суманд доорх 13 ажил, үйлчилгээнээс бусад бүх төрлийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хориглов.
Хязгаарлахгүй үйл ажиллагаа
- Эрчим хүч, дулаан, усан хангамж ариутгах татгуурын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх
- Өмгөөлөл, нотариат
- Шатахуун, түлшний хангамж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт
- Цахим банк, автомат машин
- Малын өвс тэжээлийн тээвэрлэлт
- Харилцаа холбоо, шуудан илгээмж
- Хэвлэл мэдээлэл / эрх хязгаарлах/
- Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
- Оршуулгын үйл ажиллагаа
- Цаг уурын станцын үйл ажиллагаа
3. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүдийн (Номин, Арцат, Молор, Арвин) ажиллах цагийн хуваарийг тогтоож, гэр хорооллын дэлгүүрүүдэд хүнсний бөөний түгээлт хийлгэж ажиллахыг Арвайхээр сумын Засаг даргад үүрэг болгов.
4. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын Улбар шар түвшинд шилжүүлсэн сумдад түргэвчилсэн оношлуураар тандалтын шинжилгээ хийж, коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмын дагуу холбогдох хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
5. Хүнсний худалдаа, эмийн сан, уст цэг, шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулж буй иргэн, байгууллагуудад бүртгэл хяналтын системийг тогтмол хөтлүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, зөрчил гаргасан газруудын үйл ажиллагааг нэн даруй зогсоох арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төвийн дарга нарт
6. "Ковид-19" цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, зөвлөмж хүргүүлж, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг холбогдох байгууллагын албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар Цагдаагийн газар Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт даалгалаа.
7. Хүнсний бүтээгдэхүүнд зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг дэлгүүрийн эздэд үүрэг болгов.
8. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын Улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан бүх суманд 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 хүртэл хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
9. Улсын чанартай А0301 автозам дагуу байрлах худалдаа үйлчилгээ болон хоол үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд түр зогсоохыг Арвайхээр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Тарагт, Хайрхандулаан, Нарийнтээл сумын Засаг дарга нарт даалгав.
10. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (И.Доржсүрэн) Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Бүрд сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.