• Албан ёсны цахим хуудас
Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийж байна
 Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс халдвар батлагдсан тохиолдлын явсан маршрутын дагуу ариутгал  халдваргүйжүүлэлтийг хийж байна.
Арвайхээр суманд 19 объектын 12102 м2 талбайд, том оврын 4 автобусны 300 м3 дотор талбай мөн Хужирт суманд батлагдсан тохиолдол болон 1-р хавьтлын явсан маршуртын дагуу 32 объектын 29241м2 талбайд, 50 нийтийн тээвийн хэрэгслийн 3000 м3 талбай, 13 суудлын тэрэгний 300 м3 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг  хийсэн байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны ажлын багийн Өвөрхангай аймгаар явсан маршрут болон 1-р хавьтлын хоёр объектын 852 м2 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийгээд байна.
2021-03-28 19:25:25