Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан Шуурхай бүлэг 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн манай аймагт ажиллаж халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, Засгийн газар, Улсын онцгой комисс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж, хяналт тавин хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн Шуурхай штаб болон хариу арга хэмжээ авч ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр эрх зүйн бичиг баримт, төлөвлөлтүүдэд тодотгол хийх чиглэлээр аймгийн Онцгой комисст 9 чиглэлээр зөвлөмж хүргүүлээд байна.
Тодруулбал: Аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, төлөвлөлт, Хавьтлын тандалт судалгаа, Тусгаарлан ажиглах байр, Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгаалал, Халдваргүйжүүлэх үйл ажиллагаа, Хүнсний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, Эмзэг бүлгийн хүн амын амьжиргааг хангах, эрсдэлээс сэргийлэх Мэдээ мэдээллийн үнэн бодит, хүртээмжтэй байдал, Эрх зүйн бичиг баримтын хүрээнд тус тус анхаарч ажиллах, сайжруулах шаардлагатай зөвлөмжийг аймгийн Онцгой комисст хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин, дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
Шуурхай бүлэг 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр аймгийн онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүд, зорчигчдыг бүртгэлжүүлж хяналт тавьж байгаа байдал, иргэдээс PCR шинжилгээ авах байр, тусгаарлан ажиглах байрны нөөц, хувийн халдвар хамгаалах хэрэгслийн нөөцийн хангалттай газар дээр нь танилцаж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр заавар зөвлөмжийг өгч ажиллалаа. Өнөөдөр буюу 3 дугаар сарын 28-ны өдөр Хужирт суманд үүсээд байгаа нөхцөл байдал, тусгааралан ажиглах байрны хүрэлцээ, эмчлэгдэж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдал зэрэг бусад асуудлуудтай газар дээр нь танилцаж, хөл хорио тогтоосон хугацаанд тандалт судалгааны ажлыг сумын холбогдох байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг оролцуулан томилж ойрын болон дам хавьтлыг яаралтай тодорхойлох талаар заавар, зөвлөмж өглөө.
Монгол улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг Өвөрхангай аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өргөтгөсөн цахим хурлыг аймгийн Онцгой комиссын гишүүд, төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд ,19 сум Засаг дарга нар, голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, төрийн албан хаагчидтай тухай бүр цахимаар хуралдаж, арга зүй, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.
Шуурхай бүлэг нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байрлан ажиллаж байна.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд
Д.Баян-Эрдэнэ-Онцгой байдлын Ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, Хурандаа
Д.Батдулам- Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч
Л.Чинзориг- ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны тархвар судлаач эмч
Б.Мөнхчулуун-Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудитын газрын шинжээч нар ажилллаж, аймгийн Онцгой комиссын ажилд дэмжлэг үзүүлж байна.