• Албан ёсны цахим хуудас
ХАЛДВАР АВСАН 110 ТОХИОЛДЛООС 26 НЬ ЭДГЭРЧ, ГЭРИЙН АЖИГЛАЛТАД ШИЛЖЛЭЭ
4 дүгээр сарын 4, 5 шилжих өдөрт нийт 560 хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас 5 эерэг тохиолдол батлагдаад байна. Хужирт сум дахь Тусгаарлан ажиглах байрнаас 3, Хархорин сум дахь Тусгаарлан ажиглах байрнаас 1, Бүрд сум дахь Тусгаарлан ажиглах байрнаас 1 тохиолдол тус тус илэрлээ. Аймгийн хэмжээнд нийт 110 хүн “Ковид 19” цар тахлын халдвараар өвчилснөөс 26 хүн эдгэрч гэрийн ажиглалтад шилжээд байна. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 85 хүнээс биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 4, хөнгөн 80 байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 128 хүнийг хамруулснаас сул эерэг тохиолдол хоёр бүртгэгдээд байна. Бүр

 

2021-04-05 15:44:02