• Албан ёсны цахим хуудас
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
 
 
 
 
 
 
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн, Хятад Улсын Синофарм үйлдвэрийн “Вероцелл” вакцины 5577 хүн тунг татан авч, эхний ээлжинд эрүүл мэнд, хууль хүчин, боловсролын салбар, өдөр бүр дуудлагаар ажилладаг стратегийн ач холбогдол бүхий байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг вакцинжуулахаар хуваарилалтыг хийж өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг эхлүүллээ. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж хэлэхдээ: 4 дүгээр сарын 10-нд вакцины дараагийн тунг татан авч, 18-аас дээш насны 44 мянган иргэнээ вакцинжуулалтанд хамруулах ажлыг зохион байгуулна. Аюулт цар тахлаас эрүүл мэндээ, эдийн засгаа хамгаалах ганц арга зам бол вакцинжуулалт гэдгийг дэлхийн олон улс орнууд хүлээн зөвшөөрч, ард иргэдээ вакцинжуулж эхэлсэн. Монгол Улсын хувьд ОХУ-ын “Спутник V”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероцелл”, БНЭУ-ын Астра Зенека вакциныг татан авч, 2 дугаар сараас эхлэн вакцинжуулах ажлыг шат дараатай хийгээд байна. Иргэдийн хувьд аль вакциныг хийлгэх, хийлгэхгүй байх нь хувийн сонголт. Вакцин хийлгэснээр коронавирусний халдвараас хамгаалагдаад зогсохгүй, бусад вирусний гаралтай ханиад томуунаас ч хамгаалагдах боломжтой гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа юм" хэмээн хэлэв.

 

2021-04-07 00:00:00