• Албан ёсны цахим хуудас
Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцно
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1322 иргэн гэрийн ажиглалтад байна. Аймгийн Шуурхай штабаас эдгээр иргэдийн орсон, гарсан хөдөлгөөнийг бүртгэл хяналтын систем ашиглан тогтмол хянаж байна.
4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэрийн ажиглалт зөрчсөн 216 иргэний мэдээлэл Шуурхай штабт ирсэн бөгөөд дэглэм зөрчсөн иргэдтэй утсаар холбогдож, гэртээ байхыг анхааруулж байгаа ч, иргэд гадуур сэлгүүцэх, худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх явдал нэмэгдэж байна.
Иймд өнөөдрөөс эхлэн гэрийн ажиглалтад байх хугацаанд хөдөлгөөнд оролцож, олон нийтийн газраар үйлчлүүлж, өндөр эрсдэл үүсгэж буй иргэдийг олон нийтэд мэдээлж, хуулийн дагуу торгууль ноогдуулж, хариуцлага тооцохоор боллоо.

 

2021-04-12 00:00:00