• Албан ёсны цахим хуудас
БАЯР НААДМЫГ 7 САРЫН 10, 11-НИЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭНЭ

   Ардын хувьсгалын 92, Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны 82 жилийн ойн баяр наадмыг 7 сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулахаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэлээ.

   Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.7, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 13.1.1 заалтыг  үндэслэн баяр наадмын арга хэмжээнд бэлтгэх, удирдан зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг батласан юм.  Аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо нь Соёл, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хариуцсан салбар хороо, Нийгмийн хэв журмыг хариуцсан салбар хороо, Аж ахуйн асуудал эрхэлсэн салбар хороо, Наадмын талбайн засвар тохижилт, худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан салбар хороо, Үндэсний бөхийн салбар хороо, Хурдан морины салбар хороо, Сур, шагайн харваа, спортын бусад арга хэмжээ хариуцсан салбар хороо гэсэн 7 салбар хороотой үйл ажиллагаа явуулна.

2013-06-13 02:17:15