• Албан ёсны цахим хуудас
АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА
Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвөөс "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол бүрийн маршрутын дагуу голомтын халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн өдөр тутам шинжилгээ авах цэг болон тусгаарлан ажиглах байрнаас гарсан хог хаягдлыг халдваргүйжүүлэн тээвэрлэж БОЭТ-ийн хог хаягдал устгах цэгт хүлээлгэн өгч ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байранд хүн орох болон гарах тохиолдол бүрт голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, "Ковид-19" халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлыг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлтийг заавар журмын дагуу хийн ажиллаж байна.

 

2021-04-21 00:00:00