ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦААНД ХАЛДВАРЫГ ХУМИХ АЖЛУУД ХИЙГДЭНЭ
Арвайхээр хотод халдварын шинэ голомт үүсч, өргөн хүрээнд тархсан байх эрсдэлтэй байгаа тул эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэж аймгийн төвд өнөөдрөөс /2021.04.20/ эхлэн 14 хоног хөл хориог чангатгаад байна. Ийнхүү 14 хоног хөл хорио тогтоосны учир нь "Сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд халдвар гараагүй тохиолдол халдварыг цомхотголоо гэж үздэг" хэмээн эмч, мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. Энэ хугацаанд ойрын болон дам хавьтлуудыг илрүүлж, 14 хоногийн хугацаанд хянаж 3, 6, 13 дахь хоног дээр 3 удаагийн PCR шинжилгээнд хамруулна. Өнөөдрийн байдлаар шинэ голомттой холбоотой батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтлын 189 иргэнийг олж тогтоон шинжилгээ авахад 3 иргэнээс халдвар илрээд байна. Тандалт, судалгааны ажил үргэжилж байна.
ХҮН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ.
2021-04-21 09:59:56