• Албан ёсны цахим хуудас
Төрийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
Аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам талбай болон гэр хорооллын 30 цэгт өдөрт 60 төрийн албан хаагч өглөөний 08.00 цагаас үдшийн 23.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, ээлжээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гудамж талбайд олноор нь тоглуулж, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эргүүлд гарч байгаа албан хаагчдын зүгээс эцэг, эхчүүдэд уриалж байна. Мөн чухал шаардлаггүй тохиолдолд хөдөлгөөнд оролцож, эрсдэл үүсгэхгүй байхыг ард иргэдэд анхаарууллаа.

 

2021-04-28 19:15:00