Өвөрхангай аймгийн ХХААЖДҮГ-аас “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-той хамтран “Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, түүхий эд хүлээж авах үйлдвэр, компаний 10 гаруй төлөөлөгчид, аймгийн ХХААЖДҮГ-ын дарга, мэргэжилтнүүд, 19 сумын Засаг дарга, МЭҮТ-ийн мал аж ахуй, технологи хариуцсан мэргэжилтэн, түүхий эд худалдан авах хоршоо, компанийн удирдлагууд зэрэг нийт 150 гаруй хүн хамрагдлаа.
Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан зөвлөгөөнд оролцогчдод УИХ-ын 2012 оны 74, Засгийн газрын 2013 оны 48-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын арьс шир боловсруулах үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, малчдад урамшуулал олгох журмыг танилцуулсан юм. Мөн МАШХолбооны сумдад ажиллах төлөөлөгч сонгох ажлыг зохион байгуулж, 19 сумын 85 аж ахуйн нэгжээс түүхий эд хүлээж авах 10 гаруй үйлдвэртэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах гэрээ хийгээд байна.
Үүний зэрэгцээ Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос Холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ хийх зорилгоор зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл хийж, “Ноос ирээдүй “ ХХК-тай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар 16 сумын 56 аж ахуйн нэгж гэрээ хийлээ.