• Албан ёсны цахим хуудас
ЧАЦАРГАНА ҮЙЛДВЭРЛЭГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин суманд  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгч үндэсний холбоо хамтран  “Жимс жимсгэний өвчин хортоны хор уршиг, түүнээс сэргийлэх нь” сэдэвт  бүсийн сургалтыг зохион байгууллаа. Танхимын болон дадлагын хэлбэрээр явуулсан уг сургалтанд Өвөрхангай  аймгийн 14 сумын 45 хүн, Архангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудаас 23 нийт 68 хүн оролцож мэдээлэл, туршлага олж авсан байна.

Сургалтын төгсгөлд гишүүн элсүүлэх, идэвхи зүтгэлтэй ажиллаж буй зарим хүмүүсийг шагнаж, шинээр элсэгчдэд үнэмлэх, тэмдэг гардуулсан юм. Хархорин сумын тариаланч   Ц.Пүрэвнамбар,  Хархорин ХК-ий агрономич Ж. Сарантуяа, Өлзийт сумын тариаланч М.Даваадагва нар “Монголын Чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүний ажилтан”  цол тэмдгээр шагнууллаа.

ХХААЖДҮГ-ын мэргэжилтэн З.Баярсайхан

2013-06-16 20:06:05