Аймгийн хэмжээнд дархлаажуулалт 69.3 хувьтай байна.
Өвөрхангай аймагт 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусын эсрэг вакцины 1 дүгээр тунд 51615, бүрэн тунд 5280 иргэн хамрагдаж аймгийн хэмжээнд дархлаажуулалт 69.3 хувьтай байна. Аймгийн үндсэн харьяалалтай, 18-аас дээш насны 74 мянган иргэнийг 100 хувь вакцинд хамруулах зорилттой байгаа юм. Дөрвөн удаагийн татан авалтаар 76777 хүн тун вакцин авч ирж дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. Түр оршин суугч, хотын харьяалалтөй иргэд оршин суугаа багийнхаа дархлаажуулалтын цэг дээр очиж вакцинд хамрагдаж байна. Иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиулан дархлаажуулалтад хамруулж байна.
2021-05-10 17:28:58