Сүүлийн 24 цагт Өвөрхангай аймагт нийт 9 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт 318 боллоо. Тодруулбал: Арвайхээрт -1/Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн тохиолдолтой холбоотой голомтын ойрын хавьтал, Баян Өндөрт -8 /Эх үүсвэр судлагдаж байгаа голомтын хавьтал/ Аймгийн Онцгой комиссоос томилогдсон Шуурхай баг Баян-Өндөр суманд ажиллаж байна. Тус суманд нийт 12 тохиолдол илэрч, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул АОК-оос хариу арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлж байна.