• Албан ёсны цахим хуудас
Гэрийн тусгаарлалт зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна
Өнөөдрийн байдлаар /2021.05.09/ аймгийн хэмжээнд 683 иргэн гэрийн тусгаарлалтанд байна. Халдвар авсан хүнтэй ойрын харьцаанд орсон, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтанд 14 хоног өөрийгөө ажиглаж байгаа.Гэвч гэрийн тусгаарлалтанд байгаа зарим иргэд хариуцлагагүй үйлдэл гаргаж найз нөхөдтэйгээ уулзаж, дундаа тамхи дамжуулан татах, нэг аягаар ус ундаа уух, дэлгүүр хоршоо орж, мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг үл тоож халдвар дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд гэрийн дэглэм зөрчсөн иргэдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна.

 

 

 

2021-05-10 17:40:22