• Албан ёсны цахим хуудас
ШУУРХАЙ ХУРАЛДААНААР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

    Өнөөдөр аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан аймгийн ЗДТГ-т боллоо. Хурлаар аймгийн Засаг дарга болон Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний албанаас мэдээлэл хийж, зарим үүрэг даалгаврыг байгууллагын удирдлагуудад өгсөн юм.

    2013 оны эхний хагас жил өнгөрч байгаатай холбогдуулан төр засгийн тогтоол шийдвэр, Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, Монгол улсын болон Өвөрхангай аймгийн 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний хагас жилийн хэрэгжилт,  Өргөдөл, гомдлын мэдээ зэрэг хугацаат арга хэмжээнүүдийн тайланг Засгийн газарт хүргэх тул төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдыг дээрхи тайлан, мэдээллийг гаргасны дараа ээлжийн амралтаа авахыг үүрэг болголоо. Мөн баяр наадам дөхөж байгаатай холбогдуулан Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын ажлын хэсгийг  7 сарын 1 гэхэд хариуцсан үүргийнхээ дагуу  төлөвлөгөө гарган танилцуулахыг мэдэгдсэн юм. Тэрчлэн 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санал, Цэргийн албыг дүйцүүлэхээр хааж байгаа цэргүүдээр хийлгэх нийтийг хамарсан ажлын тухай үүрэг, чиглэлийг аймгийн Засга даргаас өглөө.

2013-06-18 03:10:07