Өнөөдөр 10.00 цагт аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж дараах 3 төрлийн үйлчилгээг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хэвийн ажиллуулах шийдвэр гаргалаа.
1. Зах, худалдааны төвүүд бямба гарагаас бусад өдрүүдэд ээлжгүйгээр хэвийн ажиллана.
2.Нийтийн халуун усны газрууд
3. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар/ хүргэлтээр ажиллахыг зөвшөөрөв.
Дээрх үйлчилгээний газрууд өмнө нь тогтоосон цагийн хуваарийн дагуу 09.00-18.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулна.
Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулатор маргаашнаас хэвийн ажиллаж эхэлнэ.