Аймгийн сонгуулийн хорооноос цахим сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороод байгуулагдаж бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ хүрээнд аймгийн сонгуулийн хорооноос 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сумын сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүдэд сонгуулийн хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллахад анхаарах асуудлуудын талаар хоёр дахь удаагийн цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, сонгогчийн нэрийн жагсаалт түүнтэй холбогдсон гомдлыг шийдвэрлэх, сонгогч шилжихтэй холбогдсон асуудлууд, мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагаа, санал тоолох төхөөрөмж, хяналтын камерийн хэвийн ажиллагааг хангах, хяналтын тооллогыг зохион байгуулахад анхаарах асуудлууд болон бусад холбогдох чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байхаар тогтоосон. Өвөрхангай аймгийн хэмжээнд аймаг, сумдын сонгуулийн хороо, 110 хэсгийн хороо ажиллана.
2021-05-20 00:00:00