УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрээр Сайн ноён хан Т.Намнансүрэн, Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэнийдараа ардиргэдтэй уулзалт зохион байгуулж,төр засгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тухайлвал УИХ-ын хаврын чуулганаар баталсанТамхины хяналтын тухай, Хүнсний тухай, Үнэт цаасны тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн талаар ойлголт өгч, “Чингис бонд”-ын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд, Тавантолгойн уурхайг түшиглэж уурхай барих асуудал, “Гудамж” төсөл, шинэ төмөр замгээд иргэдийг шинэ мэдээллээр хангалаа.
Түүний уулзалтанд “Сонгогчдын эрхийг хамгаалах түр хороо”-ны гишүүд оролцож, өргөх бичиг барьсан бөгөөд иргэдийн зүгээс УИХ-ын шударга бус байдалд эсэргүүцлээ илэрхийлээд авлаа.
Их Хурлын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэд сонгогчидтой уулзсаныхаа дараа Баянгол суманд ажиллалаа. Тус сум өнгөрсөн жил 171,000 толгой мал тоолуулж, 68000 төл хүлээн авч, малын хорогдолгүй өвлийг өнтэй давсан ч зуншлага тааруухан байгаагаас малын тарга тэвээрэг төдийлөн сайн бишбайгааг малчид хэлж, бэлчээрийн газрыг хувьчлах, малчдыгнийгмийн даатгалд хамруулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыгнэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар төрийн бодлого хэрхэн явагдаж байгааг асууцгаан сонирхсон асуултандаа хариулт авсан юм. Улсын Их Хурлын даргыг дагалдаж явсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанхөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, малчдыг мэргэжлийн үнэмлэх, тамга, тэмдэг, гэрчилгээтэй болгох ажлыг улс орон даяар зохион байгуулжбайгаа нь ноос, сүү, арьс ширний урамшуулалд хамруулахаас эхлээд малчдыг дэмжих чиглэлээр хийгдэх олон ажлын эхлэл болж байгаа юм гэдгийг онцоллоо.
Улсын Их Хурлын дарга дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар Сант, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл сумын иргэд сонгогчидтой уулзаж байна.