ЭНЭ ЖИЛ ТАРИАЛАЛТЫН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ
Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ онд бүх төрлийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилт тавьж, 10232 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд аймгийн ХХААГ-аас атаршсан талбайг эргэлтэнд оруулах, малчдын өвөлжөө, хаваржааны газарт малын тэжээл тариалах, үрийн дэмжлэг үзүүлэх, услалтын системийн шинэчлэл хийх зэргээр бэлтгэл ажлыг хангаад байна. Тухайлбал, 19 сумын 1200 иргэн, аж ахуйн нэгжийн 1700 гаруй га талбайн судалгааг гаргаж, 80.2 кг хүнсний ногооны үрийн дэмжлэгийг үзүүлжээ. Одоогоор улаанбуудайг 5772 га талбайд тариалахаас 61 хувь буюу 3530 га-д, төмсийг 434 га талбайд тариалахаас 11.4 хувь буюу 49.5 га-д, хүнсний ногоог 257 га талбайд тариалахаас 10.9 хувь буюу 28.2 га-д тус тус тариалаад байна.Хаврын тариалалтын явц, байдлын мэдээлэлтэй аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцаж, санал солилцсон бөгөөд малын тэжээлийн үр улсын хэмжээнд тасарсан, зарим сумдад трактор техникийн хүрэлцээ хангалтгүй зэрэг тулгамдсан асуудлууд байгаа юм.
2021-05-21 11:55:47