Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд ирсэн иргэдийн санал, гомдол, мэдээллийг долоо хоног бүрийн Шуурхай хурал дээр танилцуулдаг уламжлалтай. 6 сарын 10-14 өдрүүдэд 26 иргэн тус утсанд холбогдсоноос мэдээлэл авсан 12, санал тавьсан 1, гомдол гаргасан 9, хүсэлт тавьсан 4 иргэн байна. 2012-2013 оны хичээлийн жил дуусгавар болж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амарсан учраас сүүлийн хэдэн сар дараалан боловсролын салбарт ирсэн гомдол энэ удаа эцэслэж, харин их, дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Технологийн сургуультай холбоотой 2 гомдлыг иргэдээс тавьжээ. Мэдээлэл, лавлагааны дийлэнхи нь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй холбоотой байна.
Тодруулвал Тамхины хуулийн хэрэгжилт, гэрэл цахилгаан, иргэний бүртгэл болон нийгмийн асуудлаар иргэд холбогдсоны дагуу 88 хувийг шийдвэрлэжээ.