• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймгийг шинэ суурьшлын бүс болгон хөгжүүлэх
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар дагалдан яваа юм.
Г.Занданшатар дарга иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, УИХ-аас баталсан шинэ хуулиуд, хуулийн нэмэлт өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дүн, ач холбогдлын талаар танилцууллаа. Мөн ирэх жилүүдэд УИХ, Засгийн газраас орон нутагт, тэр дундаа Өвөрхангай аймагт хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг өгөв.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд Өвөрхангай аймгийг шинэ суурьшлын бүс болгон хөгжүүлэх зорилтыг Засгийн газраас тавьсан. Үүний тулд;
- Арвайхээрийг хотын статустай болгож, нийслэлийг баруун таван аймагтай холбох зам харилцааны зангилаа төв болгон хөгжүүлэх,
- Дулааны станцыг шийдвэрлэх,
- Орхоны хөндийд Олон Улсын онгоцны буудал бүхий шинэ хот байгуулах талаар судалж, ТЭЗҮ-ийг боловсруулна гэдгийг УИХ-ын дарга уулзалтын үеэр хэллээ.

 

2021-06-03 12:55:38