• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР

 

 

 

 

 

 

 

 

 

Өнөөдөр/2021.06.30/ аймгийн Онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгалаа.

“Ковид 19” халдварын тохиолдол буурахгүй байгаа энэ үед баяр амралтын олон хоног тохиож байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлж Улаанбаатар хотоос болон бусад аймаг, орон нутгаас ирэх дотоод, гадаадын аялагчид, иргэдийн хөдөлгөөнийг 7 дугаар сарын 1-нээс 21-ний өдрийн 06 цаг хүртэл хязгаарлалаа./

Хүндэтгэн үзэх шалтгаантай буюу буяны ажил, эрүүл мэндийн асуудлаах нэвтрэх иргэд  заавал шинжилгээ өгнө/

Дээрх хугацаанд рашаан сувилалын үйл ажиллагааг хориглов.

Өвөрхангай аймгийн харьяат иргэдэд орох, гарах хөдөлгөөн нээлттэй. Аймаг, сумын хооронд хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд халдвартай сумаас гарч буй иргэд түргэвчилсэн шинжилгээ өгнө.

Хувийн болон нийтийн тээврийн хэрэгсэл халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад хэвийн явна.

Маргаашнаас 18 градусаас дээш согтууруулах ундааг худалдаалахыг зөөвшөөрлөө.

 

2021-07-01 10:00:15