Энэ жил Өвөрхангай аймагт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон сайхан бүтээн байгуулалтууд шинээр бий болж байна. Бат-Өлзий суманд 440 хүүхдийн суудалтай хичээлийн барилгыг, спорт заалын хамт барихаар шавыг тавьлаа. Тус суманд оршин суугчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ачаалал ихэсч байгаа. “Бако констракшн” ХХК-иас сургуулийн барилгыг чанартай барьж, ирэх зун буюу хугацаанд нь ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна. Ингэснээр сурагч хүүхдүүдийн маань сурч хөгжих орчин нөхцөл сайжирч, 3 ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдэгдэнэ.