Тэмүүлэл-Эрдэм бага сургуульд 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтап орлоо
Гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай Тэмүүлэл-Эрдэм бага сургуульд 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг шинээр нэмж барьснаар бүрэн дунд сургуулийн статуст шилжиж байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн дэмжлэгээр улсын 2020, 2021 оны төсөвт өргөтгөл барих санхүүжилтыг тусгаж, “Сод-Ээл” ХХК цаг хугацаанд нь барьж гүйцэтгэснээр өнөөдөр өргөтгөлийн барилгын нээлтийг хийж байгаа юм. 2009 онд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор болон байгуулагдаж байсан бол 2019 онд аймгийн Засаг даргын шийдвэрээр бага сургууль болон өргөжиж, өдгөө дунд сургуулийн түвшинд эгнээгээ өргөтгөж байгаа тус сургуулийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2021-08-24 12:10:59