Аймгийн нутаг дэвсгэрийн 40 хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй бол 60 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн гэх судалгаа байна. Бэлчээрийн талбайг нэмэгдүүлэхийн тулд усан хангамжийг сайжруулах арга хэмжээ авч байгаа аж.
Энэ жил улсын төсвийн 400 сая төгрөгөөр 10 худаг, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 308 сая төгрөгөөр 16, орон нутгийн төсвийн 92 сая төгрөгөөр 4, урд онд гэрээ байгуулсан 10, нийт 40 инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг шинээр гаргаж байна.
Мөн бэлчээр ашиглалтыг сайжруулах зорилгоор улсын төсвийн 120 сая, орон нутгийн төсвийн 31 сая төгрөгийн санхүүжилтээр 40 мянган га талбайд хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг микробиологийн аргаар зохион байгуулж, 85 хувийн үр дүн үзүүлжээ.